ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Боловсруулах үйлдвэр

Боловсруулах үйлдвэр нь эхлэн боловсруулах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, ангилан шулах, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлах тусгай зориулалтын зургаан цехээс бүрддэг.

Хөргөх үйлдвэр

Хөргөх үйлдвэр нь сэврээх, гэсгээх, гүн хөлдөөх, хадгалах зэрэг үйл ажиллагаанд зориулсан 9 агуулахтай.

Экспортын үйлдвэр

Экспортын үйлдвэр нь Монгол улсаас ОХУ-руу хамгийн их хэмжээгээр мах нийлүүлсэн түүхэн амжилтыг эзэмшдэг бөгөөд Иран, Ирак, Казахстан, Узбекистан зэрэг маш олон улс-руу мах нийлүүлж байсан арвин туршлагатай. Экспортод гаргах бүтээгдэхүүнийг тухайн улс орны онцлогт тааруулан бэлтгэж, захиалагчийн хүсэлтэд нийцүүлсэн тусгай бүтээгдэхүүн болгон нийлүүлдгээрээ бид ялгардаг.

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ,
ДЭД БҮТЭЦ

Үйлдвэр нь хүнсний аюулгүй байдалд бүрэн тохирсон, зэвэрдэггүй материалаар хийгдсэн мал төхөөрөх хагас автомат удирдлагатай шугамтай. Хоногт 250 толгой бод /40 тонн/ мал эсхүл 1000 толгой бог /20 тонн/ мал төхөөрөх чадалтай хос шугамтай. Мах бэлтгэх шугамын хувьд өдөрт 15-20 тонн бэлтгэх хүчин чадалтай. Улсад нийт 52 мал төхөөрөх үйлдвэрээс хүчин чадлаараа 5-р байр эзэлдэг.

ШУЛЖ АНГИЛАХ ЦЕХ

 Манайх Итали, Герман улсын Мультивак брэндийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн явуулж байна. Монгол улсад нийт 83 мах боловсруулах, шулж ангилах үйлдвэр байгаагаас хүчин чадлаараа 12-р байр эзэлдэг. Хүчин чадал өдөрт: Бод 80, Бог 400

Хагас боловсруулсан
бүтээгдэхүүний цехийн хувьд
өдрийн хүчин чадал 2,5 тонн юм.

Дулаан аргаар мах боловсруулах цех нь 10 тонн боловсруулалт хийх хүчин чадалтай.

АГУУЛАХ БАГТААМЖ

Аммиакан хөргөлттэй гүн хөлдөөгч 4 камер нь хоногт нийт 50 тонн мах , махан бүтээгдэхүүнийг -30°C -35°C хэмд гүн хөлдөөх хүчин чадалтай бол бусад 4 агуулах нь нийт 1400 тонн мах, махан бүтээгдэхүүнийг технологийн дагуу хасах -18° С хэмд хадгалах хүчин чадал бүхий зориулалттай.

 Манай үйлдвэр нь дотооддоо махны шинжилгээ хийж ажилладаг иж бүрэн итгэмжлэгдсэн мал эмнэлгийн лабораторитой. Бид амьд мал болон мах махан бүтээгдэхүүн тус бүрээс нарийн шинжилгээг тогтмол авдаг.

Үйлдвэрийн барилга байгууламж нь Эрдэнэт хотын төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр ус, бохирын сүлжээнд холбогдсон. Төмөр замын хос салбар замтай Монголдоо томоохон дэд бүтэц бүхий үйлдвэр юм

  • Хонины мах
  • Үхрийн мах
  • Адууны мах
  • Ямааны мах

СТАНДАРТ, ЧАНАРЫН ХЯНАЛТ

Бид бүх малын гарал үүсэл, эрүүл мэндийг хянах зорилгоор цахим хяналтын системээр баталгаажуулдаг. Манай бүх бүтээгдэхүүнүүд дотоод лабораторид нарийвчилсан шинжилгээнд орж, чанарын шалгалт тогтмол хийгддэг бөгөөд энэ процесс нь бидний хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй, бүрэн хяналттай, чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэх баталгаа юм.

20+ ЖИЛИЙН ТУРШЛАГА

БАЙГАЛЬД ӨСӨЖ, ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ БРЭНД

Эрдэнэт Мах Маркет” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм.

БАЙГАЛЬД ӨСӨЖ, ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ БРЭНД