
Боловсруулах үйлдвэр
Боловсруулах үйлдвэр нь эхлэн боловсруулах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, ангилан шулах, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлах тусгай зориулалтын зургаан цехээс бүрддэг.
Хөргөх үйлдвэр
Хөргөх үйлдвэр нь сэврээх, гэсгээх, гүн хөлдөөх, хадгалах зэрэг үйл ажиллагаанд зориулсан 9 агуулахтай.
Экспортын үйлдвэр
Экспортын үйлдвэр нь Монгол улсаас ОХУ-руу хамгийн их хэмжээгээр мах нийлүүлсэн түүхэн амжилтыг эзэмшдэг бөгөөд Иран, Ирак, Казахстан, Узбекистан зэрэг маш олон улс-руу мах нийлүүлж байсан арвин туршлагатай. Экспортод гаргах бүтээгдэхүүнийг тухайн улс орны онцлогт тааруулан бэлтгэж, захиалагчийн хүсэлтэд нийцүүлсэн тусгай бүтээгдэхүүн болгон нийлүүлдгээрээ бид ялгардаг.

БИДНИЙ ТУХАЙ
Эрдэнэт Мах Маркет” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм. Манай үйлдвэр Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 380 км-т Монгол орны төвийн-хойд бүсэд дэд бүтэц сайтар хөгжсөн Эрдэнэт хотод байрладаг.
Орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн бүхий л стандарт шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж буй үндэсний шилдэг үйлдвэрүүдийн нэг юм.
Бид махны үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд чанар, гарал үүсэл, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэргийг хатуу хянаж, өндөр шаардлага тавьж ажилладаг.
Одоогоор манай компани 100 гаруй мэргэшсэн ажилтан, албан хаагчтайгаар олон дамжлага бүхий үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагааг явуулж байна.
Бид Тал нутагт өсөж торнисон
Монгол малын махыг дэлхийд
таниулан ажиллахдаа үргэлж
бахархалтай байдаг.
Малайз улс-руу мах нийлүүлэх шалгаруулалтад Монголын дөрвөн үйлдвэр шалгарсны нэг нь манай үйлдвэр юм. Бид өдрөөс өдөрт экспортын үйлдвэрийн үйл ажиллагаагаа олон улсад тэлсээр байна. Манай компани нь өөрийн брэндийн нэрийн дор 50 гаруй төрлийн ангилсан, бэлдсэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь манай үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр, гэрээт дэлгүүр болон харилцагч байгууллагуудаар дамжуулан худалдаалагддаг.
Бид дотоодын зах зээлд томоохон үйлдвэр, уурхай, сургууль цэцэрлэг, зочид буудал, сүлжээ ресторан, хоолны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон сүлжээ дэлгүүрүүдийн дэргэдэх хоол үйлдвэрлэлийн цехүүдэд мах махан бүтээгдэхүүнүүдийг тогтмол нийлүүлж байна.


СТАНДАРТ, ЧАНАРЫН ХЯНАЛТ
Бид бүх малын гарал үүсэл, эрүүл мэндийг хянах зорилгоор цахим хяналтын системээр баталгаажуулдаг. Манай бүх бүтээгдэхүүнүүд дотоод лабораторид нарийвчилсан шинжилгээнд орж, чанарын шалгалт тогтмол хийгддэг бөгөөд энэ процесс нь бидний хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй, бүрэн хяналттай, чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэх баталгаа юм.





20+ ЖИЛИЙН ТУРШЛАГА
БАЙГАЛЬД ӨСӨЖ, ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ БРЭНД
Эрдэнэт Мах Маркет” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр юм.
БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТ
Манай компани нь бүх төрлийн малыг зах зээлийн үнэ ханшаар худалдаж авах ба малчид, хоршоодтой мал бэлтгэн нийлүүлэх гэрээг тогтмол байгуулан ажиллана.
- Хонины мах
- Үхрийн мах
- Адууны мах
- Ямааны мах